Нийгэм | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мэдээ »
Ном үлгэр хүүхдэд хэрхэн тусалдаг вэ?
2010 оны 7 сарын 26

•    Тэдний хэл болон сэтгэхүйн хөгжилд туслана.
•    Зурагтай номноос хүүхэд дэлхий ертөнцийг танин мэднэ.
•    Тэд үзэж хараагүй амьтан, ургамлыг номноос мэднэ.
•    Бага насны хүүхэдтэйгээ хамт ном үзээд юуны зураг болохыг нь хэлж зааж өгч үг цээжлүүлж болно.
•    Бусад орны хүмүүс, тэдгээрийн амьдрах онцлог, өнгө, дүрс, хэлбэр хэмжээ, тоо бодлого зэргийг сургана.
•    Мөн сайн мууг ялгаж салгах чадвар сууна.

Бага насны хүүхдүүд аймхай байдаг тэд харанхуйгаас айдаг. Харин үлгэрийн номон дээр нь бас нэгэн харанхуйгаас айдаг хүүхдийн түүх байж болно. Тэр хүү яаж харанхуйгаас айхаа больсон түүх мэдээж номонд байгаа. Үүнээс таны хүүхэд бусад хүүхдүүд ч бас айдаг бөгөөд яаж айдсаа давах ёстойг ойлгоно. “Орой унтахаар орондоо орсон үед нь үлгэр уншиж өгөх нь олон сайн талтай. Тэд орондоо орохоо тэсэн ядан хүлээж уншиж байх үед чинь ямар амгаланг мэдэрч тайван нойрсох болно.

Хүүхдэд ч мөн адил стрессдэх, бухимдах болон дарамтыг мэдрэх үе байдаг. Харинномын ертөнцийн түүхийг сонсохдоо тэд огт өөр газарт очиж өөрийн асуудлаа дорхноо мартдаг. Номонд дурлаж номыг хайрлаж өссөн хүүхэд эргээд бусдыг хайрлах хүндлэх чадвар суудаг.

Ном уншиж өгдөг танд зөвлөх нь

1.    Томчууд үлгэр ярьж эсвэл ном уншиж өгөхдөө дургүй байдаг. Та үүнийг хүүхдийнхээ төлөө сайн сайхных нь төлөө хийж байгаагаа бүү мартаарай.

2.    Та ямар ч тайлбаргүй зөвхөн зурагтай ном авч өгч болох юм. Тэгээд өөрөө зурганд нь тохируулж үлгэр түүх зохиож ярьж өгвөл хүүхэд тань бас тантай хамтран ярилцах болно

3.    Тэр завсарлахыг хүсвэл үгээр болон зарим нэг хэсгийг алгасахыг хүсвэл ч хүслээрээ болог. Харин хэзээ ч сонсох дургүй байхад нь албаар хүчилж боохгүй. Насанд нь тохирох номыг номын дэлгүүрийн жагсаалтнаас юм уу номын сангаас олж хараарай. Худалдагчийг эсвэл номын сангийн туслахыг гуйвал цагаа хэмнэх болно.

4.    Номын сангаас ном авч унших нь таны мөнгийг хэмнэх бөгөөд харин хүүхэд тань аль ч номонд үнэхээр дурлаж байнга уншуулахыг хүсдэг бол худалдаж аваарай.

5.    Төрсөн өдөр, шинэ жил, тэмдэглэлт өдрүүдээр ном бэлэглэх нь тун сайхан санаа.

6.    Өөрсдөд нь зориулсан бяцхан номын санг нүдэнд нь илхэн байгуулж өгөөрэй. Та өөрөө ч бас номын сантай байвал хүүхэддээ үлгэр дуурайлал болох ба гэрийнхээ хүндэтгэлтэй хэсэг хоймор тус газраа байршуулж номын чухлыг ойлгуулаарай.

7.    Нялх хүүхдэд үлгэр уншиж өгснөөр тэд таны хайр энхрийллийг мэдэрч дууны өнгө хэмнэлийг ойлгож бас хурдан хэлд орох болно.

8.    Нялх хүүхдэд ном уншиж өгснөөр харах, ярих, сонсох мэдрэхүй нь хөгжинө.

Мөлхөө хүүхдэд үлгэр уншихдаа богиновтор, гоё зурагтайгаас нь сонго.

2 настнууд нэг түүхийг давтан яриулах дуртай ба та дундаас нь орхиж унших үед шууд л мэднэ. Харин сургуулийн өмнөх насныханд ямар ном уншуулах хүсэлтэй байгааг нь сонсож, сонголт өгөх цаг болсон. Энэ насныхан үлгэрт гардаг сайн санаатан шидтэн болох дуртай. Илүү сонирхолтой байхын тулд номон дахь үлгэрийн баатрын дүрд хувирч жүжиглэсэн тоглолт ч явуулц болох юм. Уншиж өгсөн номоо хүүхдээрээ эргээд яриул.

Бага ангийханд ном унших нь залхам хичээлийн нэг бус харин хөгжилдөхамрах цаг гэсэн ойлголт өг. Өөрсдөө номоо сонгон унших боломжийг өгөөд хүчээр урт цаг тогтоох хэрэггүй. Тэднийг хүчээр албадлагаар “Чи энэ номыг унших ёстой” гэж тэд улам л зөрүүдлэнэ. Ном уншиж сурсанаа бусдад гайхуулах нь хүүхдийн хувьд бахархал бөгөөд үүн дээр нь санаа авч унших урмыг нь нэмэгдүүлээрэй. Хүүхэд нохой, динозавр, машин, хүүхэлдэй гэх мэт дуртай сэдвийн номондоо сонирхолтой байх нь гарцаагүй. Анхлан уншиж сурж буй учраас амархан үг энгийн өгүүлбэр бүхий ном сонгосон нь дээр. Тэд уншиж чадаж байгаадаа урамших болно. Харин хэцүү ном тэднийг шантрааж мэднэ. Гэхдээ хүүхэд бүр өөр өөр. Зарим нь түвшний номонд дуртай бол нөгөө нь ах эгчийнхээ уншдаг номыг унших хүсэлтэй байдаг. Зарим нь уншиж сурсан ч зурагтай номныхоо зургийг нь л үздэг. Үүнд бүү санаа зовоорой.

Ямар ном сонговол зүгээр вэ?

Ханхүү гүнжийг аврах, гүнж ханхүүгээ аврах гэх мэт түүхэнд хүүхэд дуртай. Харин эрэгтэй хүн машин угаах ёсгүй, эмэгтэй хүн л гэр гэр орныхоо ажлыг хийх ёстой юм байна гэсэн ойлголт төрүүлэхээр юм бүү сонго.
   
Төгсгөл нь гайхалтайгаар дуусдаг ном тэднийг баярлуулна. Амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн номноос тэд төрөх, үхэх баяр , зовлон гэж юу болохыг ойлгоно. Өөрийнх нь тоглох дуртай хүүхэлдэй бамбарууштай адилхан зурагтай, түүхтэй номонд тэд юу юунаас илүү дуртай. 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин

Сэтгэгдлийг ачааллаж байна ...