Нийгэм | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мэдээ »
Монгол хэлний зөв бичих дүрмийн ном гарчээ
2011 оны 8 сарын 17
Монгол хэлний зөв бичих дүрмийг төгс эзэмшихэд нэлээд хүндрэлүүд тохиолддог. Ялангуяа багачууд, хүүхдүүдэд дүрэм тогтоолгох гэж эцэг эх, багш нар махаа бардаг нь нууц биш. Хамгийн гол нь хүүхдийн ой тогтоолтод жишээ тун чухал байдаг гэнэ. Жишээ нь нүдний тогтоох ойгоор дамжуулан уг дүрмийг хүүхдийн тархинд суулгаж өгдөг сайн талтай. Үүнд тохирохоор дүрэм бүхнээ жишээгээр тайлбарласан нэгэн шинэ ном уншигчдын гар дээр очих гэж байна. “Монгол боловсрол” нэртэй энэхүү сурах бичиг нүдлэн тогтооход хэрэг болдог богино хэмжээний шүлэг, өгүүллэгээр дүрмийг тайлбарлан бичжээ.
Бичсэн шүлгээс санаа авч, санаанаас үгээ тогтоож, тогтоосон үгнээс дүрмээ тогтоохоор уялдуулж хийснээрээ энэхүү ном онцлогтой аж. Бас нэг сайн зүйл гэвэл энэ номд орсон өгүүллэг, эсээ зэрэг өгүүлэмж ёс заншил, амьдралд тохиолдох элдэв зүйлийг шингээж өгсөн байгаа. Тэгэхээр энэ ном нэг удаа уншаад хаях биш нэг уншаад сайн тогтоогоод авбал насан туршид хэрэг болох учир номын бичвэр бүхэн чухал үүрэгтэй. Алдаж, эндүүрч болох маш олон үг бий. Тийм үгийг түүвэрлэн өгүүлэмж болгон хүргэж байгаа учир суралцагч хэн ч болов байнга гарын авлага болгон ашиглах бүрэн боломжтой ном байна.  
Машин техник, тоног төхөөрөмж, компьютер, цахилгаан бараа, урлаг даган орж ирсэн маш олон гадаад үг байдаг. Энэ нь нөгөө л зөв бичих дүрэмд хүндрэл учруулдаг. Тэгвэл энэхүү ном мөн л тийм үгийг өгүүлэмж болгон суулгаж өгчээ. Ихэнх хэрэглээний үг байгаа болохоор хэн нэгэн ямар нэг зүйл бичихэд энэ ном маш их тус болно.
Машины бизен дуусаад, гар утас нь цэнэггүй болчихвол яаж дохио өгөх вэ гэдэг ч юм уу, мөр яаж мөшгөх, чимээ яаж авах, үнэр яаж мэдрэх гээд амьдралын олон зүйлийг шингээж өгсөн.
Том том юм мөрөөдөөд том том сургуульд ордог. Инженер, хуульч, өөр юу байдаг юм. Гэтэл сургуулиа төгсөөд ажилд орж чаддаггүй. Гэтэл амьдрах ухаан огт байхгүй байдаг. Ингээд гудамжинд гарах болдог. Тэгвэл энэ ном наад захын амьдрах ухаан зааж өгөх агууламжтай болжээ.
Хүн бүхэн суралцах хүсэлтэй байгаа. Гэвч амьдралын боломжоос хамаараад тэр бүр санасан бүхний сурах аргагүй. Мянган төгрөг, зуун төгрөг ч хэрэг болдог амьдрал байна. Тийм хүмүүст зориулан 70 хувь хямдруулж нэг л өдөр Сүхбаатарын талбай дээр зарах гэж байна. Нэг өдөр зав гаргаад Сүхбаатарын талбайд ирсэн хүмүүс энэ боломжийг олж авна. Хүүхэд бүхэнд нэг нэг ном авч өгч чадахгүй ч гэсэн ядаж гэр бүлдээ нэг номтой болох боломжийг та битгий алдаарай. Багш, эцэг эх хамт суралцах учир энэ ном олуулаа унших ном гэж нэрлэхээр сурах бичиг юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин

Сэтгэгдлийг ачааллаж байна ...